Thursday, May 16, 2013

Маркетингийн 4p

Өмнөх дугаартаа маркетингийн талаар бичсэн бол одоо маркетингийн хольц (Marketing mix) 4P-г танилцуулъя. Эхлээд хүмүүс маркетинг гэхээр шууд л зар сурталчилгаа, рекламны талаар бодож эхэлдэг, гэвч маркетинг гэдэг бол зөвхөн зар сурталчилгаа биш юм. Зар сурталчилгаа нь маркетингийн ердөө л нэг хэсэг юм(маш бага хэсэг). Хүмүүс надаас ямар чиглэлээр сурж байгаа вэ? гэж асуухаар нь би "Маркетинг" гэж хариулдаг, тэгэхээр урдаас "-Аан тэгүүл, рекламчин менежер болох юм биз дээ." гээл инээдэг хүмүүс их байдаг. Гэхдээ мэдээж маркетингийн чиглэлээр төгссөн ихэнх хүмүүс аль нэгэн компанийн маркетингийн хэлтэст ажилд ороод хийдэг ажил нь л компанийхаа зар сурталчилгааг хэрхэн яаж хийх вэ гэдэгт анхаарлаа их хандуулдаг учираас юм. Бас өөр нэг тал нь маркетингийн албаныхны хийдэг ажил дундаас олон нийтэд хамгийн ихээр хүрдэг хэсэг нь 4Р-ийн Идэвхижүүлэлт(Promotion) доторх зар сурталчилгаа учираас юм.

Тэгвэл маркетингийн хольц(Marketing mix) гэж юу вэ?
Product - бүтээгдэхүүн
Price - үнэ
Place - хувиарлалт
Promotion - идэвхижүүлэлт


Бүтээгдэхүүн (Product)
Энэ хэсэгт та юу зарах гэж байна вэ? гэдэг чинь тодорхойлогдоно. Ямар бүтээгдэхүүнийг ямар хүмүүст зарах гэж байгаа билээ гэдэг ээ шийдэх юм. Энэ нь таны ямар түвшиний ямар зорилтот сегмент рүү хандаж байна вэ гэдгээс их шалтгаалдаг. Хэрэглэгчээ зөв сонгох хэрэгтэй гэсэн үг юм. Ямар бүтээгдэхүүнийг хэнд?

Үнэ (Price)
Та бүтээгдэхүүнээ хэр хэмжээгээр үнэлэх вэ? Өрсөлдөгчтэйгээ адил үнэ тогтоох уу? Эсвэл илүү өндөр, бүүр илүү доогуур үнэ тогтоох уу? Үнэ тогтоох тал дээр маш олон бодлого, стратеги байдаг. Бага үнээр зах зээлд орж ирээд зах зээлээ эзэлсний дараа нь үнээ өсгөх "Эзлэх стратеги", эсвэл өндөр үнээр зах зээлд орж ирээд дараа буулгах стратреги гэх мэтчилэн байдаг. (Үнийн стратегийг дараагийн дугаарт.) Гэхдээ ихэнх тохиолдолд бага үнээр зах зээлд орж ирэх нь тийм ч сайн байдаггүй. Учир нь хэрэглэгчид таны бүтээгдэхүүнийг чанар муутай, эсвэл хуурамч гэсан дүгнэлтэнд амархан хүрэх учираас, тиймээс ихэвчлэн адил үнээр юм уу эсвэл өндөр үнээр зах зээлд орж ирэх нь элбэг байдаг. Анхаарах зүйл нь ингэж үнээр өрсөлдөхүйц чанартай байх үедээ л 

Хувиарлалт (Place)
Хувиарлалт нь бүтээгдэхүүнийг хэрхэн ашигтайгаар түгээх вэ? гэсэн асуултанд хариулах юм. Таны бүтээгдэхүүн хаана, хэзээ бэлэн байх ёстой вэ? Хэрэглэгчид хол ойроос хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ цуглуулахдаа нэг дороос болж өгвөл авах сонирхолтой байдаг. Тиймээс л сүүлийн үед жижиг хэмжээний дэлгүүр бус томоохон супермаркетууд илүү ашигтай үйл ажиллагаагаа явуулах болсон. Таны үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч хэзээ хаанаас авч болохыг бодолцох асуудал юм. Зардал их гарлаа ч хэрэглэгчидээ хадгалах нь чухал байдаг.

Идэвхижүүлэлт (Promotion)
Идэвхижүүлэлт нь таны үйлдвэрлэж эсвэл зарж борлуулах гэж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авагч, хэрэглэгчидэд хэрхэн хүргэх талаар таны хийж гүйцэтгэх ажил юм. Энэ хэсэгт хүмүүсийн маш сайн мэддэгзар сурталчилгаа багтдаг ба, зөвхөн үүгээр ч зогсохгүй мөн телемаркетинг, захидал илгээх, өдөрлөг зохион байгуулах, урамшуулалт гэх мэт бүтээгдэхүүнтэй холбоотой таны хийсэн, бичсэн бүх зүйлийг агуулдаг.

Маркетингийн хольц болох 4Р байдаг боловч, одоо үед зөвхөн энэ 4-өөр зогсохгүй 
5P = 4P+PEOPLE(хүмүүс)
7P = 5P + PROCESS(үйл ажиллагаа) + PHYSICAL EVIDENCE(орчин) гэж бий. Мөн 4Р маань өөрөө байгууллага, компаний байр сууринаас ажилдаг бол одоо хэрэглэгчдэд хандсан хэрэглэгчийн төлөөх 4С болоод байгаа билээ. Энэ нь